Instagram story viewer> @mmmafed> Posts
1.3K
followers
903
following
МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО
"ХАМТДАА БИД ЧАДНА" - "TOGETHER WE CAN"
POSTS STORIES REELS TAGGED
Download All
Mongolia’s sole representative. 🇲🇳 World Cup Champion. 🏆

Adiyakhuu Darkhantsetseg travelled all the way to Angola before overcoming one of the host nation’s top athletes to claim the 2026 IMMAF Angola Dipanda Open World Cup title.

#2026MMAOpenCup | Luanda, Angola 📍 taken in Luanda by @mmmafed
11
2 days ago
Download
Д.АДЪЯАХҮҮ "АНГОЛ 2026" ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО🇲🇳🥇

Ангол улсын нийслэл Луанда хотод зохион байгуулагдсан "Angola Open 2026" холимог тулааны Дэлхийн цомын тэмцээний -61.2 кг-ын жинд Спортын мастер ДАРХАНЦЭЦЭГИЙН АДЪЯАХҮҮ аваргын бүсний эзэн боллоо. 
Erdenet MMA клубийн 21 настай залуу тамирчин маань хагас шигшээд Энэтхэг улсын тамирчныг, финалд Ангол улсын тамирчныг тус тус ялсан юм. 🇲🇳
 
Fairtex Mongolia
Зөвхөн аваргуудад зориулсан дэлхийн брэнд!

Холимог тулааны спортыг дэмжигч
Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО🇲🇳
ХАМТДАА БИД ЧАДНА!🇲🇳 See less by @mmmafed
3
9 days ago
Download
IMMAF Senior World Cup Champions! 🏆 

#2026MMAOpenCup | Luanda, Angola 🇦🇴 taken in Luanda by @mmmafed
12
12 days ago
Download
Д.АДЪЯАХҮҮ "АНГОЛ 2026" ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО🇲🇳🥇

Ангол улсын нийслэл Луанда хотод зохион байгуулагдаж буй "Angola Open 2026" холимог тулааны дэлхийн цомын тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн -61.2 кг-ын жинд өрсөлдсөн Спортын мастер ДАРХАНЦЭЦЭГИЙН АДЪЯАХҮҮ финалд Анголын тамирчин Сандро Де Бритог шүүгчдийн саналаар буулган авснаар аваргын бүсний эзэн болж байна. Erdenet MMA клубийн 21 настай залуу тамирчин маань хагас шигшээд Энэтхэг улсын тамирчныг ялсан юм.

Харин тэмцээний -70.3 кг-д оролцсон Б.Баяржавхлан (Chingeltei Mma & Muaythai Academy- Чингэлтэй Мма) шагналт 5 дугаар байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлж байна. Эдгээр тамирчид маань хоёулаа ирэх 11 дүгээр сард Гүрж улсын Тбилиси хотод явагдах Холимог тулааны Насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Баг тамирчдадаа баяр хүргэж илүү их амжилт ялалтыг хүсэн ерөөе!

Fairtex Mongolia
Зөвхөн аваргуудад зориулсан дэлхийн брэнд!

Холимог тулааны спортыг дэмжигч
Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО🇲🇳
ХАМТДАА БИД ЧАДНА!🇲🇳 taken in Luanda, Angola by @mmmafed
4
12 days ago
Download
Спортын мастер Д.Адъяахүү (Эрдэнэт ММА клуб) Ангол улсын нийслэл Луанда хотод явагдсан "Angola Open 2026" холимог тулааны Дэлхийн цомын тэмцээний -61.2 кг-ын жинд алтан медаль хүртэж аваргын бүсний эзэн боллоо. Эх орныхоо төрийн дууллыг Анголын тэнгэрт эгшиглүүлсэн баг тамирчдадаа халуун баяр хүргэж цаашдын замналд нь өндөр амжилтыг хүсье.

Монголын Холимог Тулааны Холбоо taken in Angola-Luanda by @mmmafed
8
12 days ago
Download
Mongolia, stand up! 🇲🇳

Adiyakhuu Darkhantseteg claims Sr Bantamweight World Cup gold 🏆

#2026MMAOpenCup | IMMAF.tv taken in Luanda by @mmmafed
6
12 days ago
Download
“Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын Холимог тулааны төрөлд оролцох Монгол улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. 🇲🇳🇯🇵

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -60 кг-ын жингийн ангилалд ОУХМ, Залуучуудын дэлхийн аварга Байгалмаагийн АЛТАНЧИМЭГ (One Team Fighting Center & OCTA MMA Academy) өрсөлдөх юм. 

Дасгалжуулагчдаар МХТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГД Г.Дашдаваа, ОУХМ Г.Чулуунхуяг нар ажиллах юм. Мөн МХТХ-ны шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, Олон улсын шүүгч Ч.Бат-Амгалан тэмцээний шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд уригдан ажиллаж байна.

Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад байгаа Холимог тулааны тэмцээн 09 дүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Нагояа хотын Инае спортын төвд явагдана.

"Азийн олимп" гэгддэг тивийн нэр хүндтэй наадамд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Алтанчимэг болон багш дасгалжуулагч, шүүгч нартаа өндөр амжилтыг хүсэн ерөөе!

МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО🇲🇳
ХАМТДАА БИД ЧАДНА!🇲🇳

Зөвхөн аваргуудад зориулсан дэлхийн брэнд!
Fairtex Mongolia

Холимог тулааны спортыг дэмжигч:
Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг taken in Nagoya, Japan    名古屋、日本 by @mmmafed
0
15 days ago
Download
Chingeltei Mma & Muaythai Academy- Чингэлтэй Мма клубийн тамирчин БААТАРЧУЛУУНЫ БАЯРЖАВХЛАН Ангол улсын нийслэл Луанда хотод явагдах "IMMAF Angola Dipanda Open" холимог тулааны дэлхийн цомын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна. 🇲🇳🇦🇴

Дэлхийн 20 гаруй орон оролцох тус тэмцээнд Б.Баяржавхлан насанд хүрэгчдийн -70.3 кг-д өрсөлдөх бөгөөд мөн ирэх 11-р сард Гүрж улсад зохион байгуулагдах Холимог тулааны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор эрхээ аваад байгаа юм. 🇬🇪

✅ОВОГ НЭР: БААТАРЧУЛУУНЫ БАЯРЖАВХЛАН
✅НАС: 24
✅КЛУБ: Chingeltei Mma & Muaythai Academy- Чингэлтэй Мма
✅ДАСГАЛЖУУЛАГЧ: ОУХМ Б.МЯГМАРСҮРЭН
✅ТӨРСӨН НУТАГ: Баянхутаг сум /Хэнтий аймаг/, Хэнтий аймаг
✅АЖИЛ: ОЮУ ERT АВРАГЧ

СПОРТЫН АМЖИЛТУУД:

✅2026 оны Холимог тулааны Насанд хүрэгчдийн УАШТ-ий Алтан медаль (70.3 кг)
✅WBC Муайтай насанд хүрэгчдийн УАШТ-ий Мөнгөн медаль
✅Муайтай насанд хүрэгчдийн УАШТ 2026 - Алтан медаль
✅Муайтай Улаанбаатар хотын АШТ 2025 - Мөнгөн медаль
✅WAR FC кикбоксын K1 УАШТ 2025 - Алтан медаль
✅Кикбоксын Улаанбаатар хотын АШТ 2025 - Мөнгөн медаль
✅POWER Expo кикбоксын K1 халз тулааны ялагч

Fairtex Mongolia
ЗӨВХӨН АВАРГУУДАД ЗОРИУЛСАН ДЭЛХИЙН БРЭНД!

ХОЛИМОГ ТУЛААНЫ СПОРТЫГ ДЭМЖИГЧ:
Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО🇲🇳

IMMAF - International Mixed Martial Arts Federation
FAMMA-Federação Angolana de Artes Marciais Mistas taken in Luanda by @mmmafed
0
23 days ago
Download
Erdenet MMA клубийн тамирчин Дарханцэцэгийн АДЪЯАХҮҮ Ангол улсын нийслэл Луанда хотод явагдах "IMMAF Angola Dipanda Open" холимог тулааны дэлхийн цомын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна. 🇲🇳🇦🇴
Дэлхийн 20 гаруй орон оролцох тус тэмцээнд Спортын мастер Д.Адъяахүү насанд хүрэгчдийн -61.2 кг-д өрсөлдөх юм. Монгол улсын 3 удаагийн аварга тамирчин маань мөн ирэх 11-р сард Гүрж улсад зохион байгуулагдах Холимог тулааны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор эрхээ аваад байгаа юм. 🇬🇪

✅ОВОГ НЭР: ДАРХАНЦЭЦЭГИЙН АДЪЯАХҮҮ 
✅НАС: 21
✅КЛУБ: Erdenet MMA
✅ДАСГАЛЖУУЛАГЧ: Х.ТӨРБАЯР, Ө.ТӨГСБАЯР
✅ТӨРСӨН НУТАГ: Орхон аймаг

СПОРТЫН ЦОЛ ЗЭРЭГ, ШАГНАЛ:

✅ХОЛИМОГ ТУЛААНЫ СПОРТЫН МАСТЕР
✅ШҮҮТБОКСЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР
✅2024 ОНД "ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” АЛТАН МЕДАЛЬ
✅2025 ОНД “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” АЛТАН МЕДАЛЬ

СПОРТЫН АМЖИЛТУУД: 

✅Холимог тулааны Насанд хүрэгчдийн УАШТ-ий 3 удаагийн аварга (2024, 2025, 2026)
✅Насанд хүрэгчдийн УАШТ-ий шилдэг эрэгтэй тамирчин - 2025
✅"AMMA Manila Open 2024" холимог тулааны олон улсын тэмцээний хүрэл медаль

✅Шинкиокушинкай каратэ "Баруун бүс-2026" мөнгөн медаль
✅Киокушин каратэгийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медаль
✅Шүүтбоксын олон улсын тэмцээний C ангилалд мөнгө, SBMA-ангилалд алтан медаль 
✅Шүүтбоксын УАШТ, C ангилалд алтан медаль 
✅Боксын залуучуудын УАШТ хүрэл медаль 
✅"Дорноговь цом" боксын тэмцээний хүрэл медаль 
✅WBC Муайтайн УАШТ-ий мөнгөн медаль
✅Муайтайн УАШТ-ий хүрэл медаль
✅"Галт дэвжээ" клубийн нэрэмжит тэмцээний алтан медаль
✅Дархан-Уул аймгийн кикбоксын АШТ-ий хүрэл медаль
✅Кикбоксын УАШТ-ий хүрэл медаль 
✅Монголын Шүүтбоксын хагас мэргэжлийн тэмцээний аварга
✅ALLFC pro-night халз тулааны ялагч

Fairtex Mongolia
ЗӨВХӨН АВАРГУУДАД ЗОРИУЛСАН ДЭЛХИЙН БРЭНД!

ХОЛИМОГ ТУЛААНЫ СПОРТЫГ ДЭМЖИГЧ:
Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО🇲🇳 taken in Luanda by @mmmafed
0
24 days ago
Download
Ирэх 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний өдрүүдэд Япон улсад болох “Айчи Нагояа-2026” Азийн XX наадамд Монгол улсыг төлөөлөн нийт 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөнө. Тэдний нэг нь холимог тулааны ОУХМ, Залуучуудын дэлхийн аварга БАЙГАЛМААГИЙН АЛТАНЧИМЭГ (OCTA MMA Academy & One Team Fighting Center) байх болно. 
Нийт баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг Монголын Үндэсний Олимпын Хорооноос зохион байгуулж Холимог тулааны баг тамирчид оролцлоо. 
"Азийн олимп" гэгддэг тивийн нэр хүндтэй энэхүү наадамд Холимог тулааны спорт энэ жил анх удаагаа албан ёсоор багтаад байгаа юм.
“Айчи Нагояа-2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчин Б.Алтанчимэг, дасгалжуулагч Г.Дашдаваа, Г.Чулуунхуяг, шүүгч Ч.Бат-Амгалан нартаа амжилт ялалтыг хүсэн ерөөе!

Fairtex Mongolia
ЗӨВХӨН АВАРГУУДАД ЗОРИУЛСАН ДЭЛХИЙН БРЭНД!

ХОЛИМОГ ТУЛААНЫ СПОРТЫГ ДЭМЖИГЧ:
Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг taken in Nagoya, Japan    名古屋、日本 by @mmmafed
0
a month ago
Download
Монголын Холимог Тулааны Холбооны дэргэдэх ЭРЧ клуб-т та бүхнийг урьж байна!

✅Насны ангилал: Өсвөр үе, Залуучууд, Насанд хүрэгчид

✅Төлбөр бүх насны ангилал 1 сарын 150,000 төгрөг

✅ХАЯГ: Гандан, хуучнаар "Од" кино театрын зүүн талд
https://maps.app.goo.gl/2Pd2RCV1gQSR2bTm6

✅ЛАВЛАХ УТАС: 9924 3160

✅ЦАГИЙН ХУВААРЬ: 2, 4, 6 өдрүүдэд орно. Өглөө ээлж 09:00-10:30 Үдээс хойшх ээлж: 17:00-18:30

Насанд хүрэгчид 19:00-20:30 цагт орно taken in Ulaanbaatar, Mongolia by @mmmafed
0
a month ago
Download
ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ Ж.ЛХАГВАБАТ ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГАД АЖИЛЛАЛАА🇲🇳🌎

 Холимог тулааны 2026 оны Өсвөр үеийн ДАШТ 08 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод явагдаж өндөрлөлөө. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим өсвөрийн тамирчид хуран чуулж өрсөлдсөн тус тэмцээний Шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд монгол улсын шүүгч Жаргалсайханы Лхагвабат багтан ажилласан юм. Ийнхүү IMMAF буюу Олон улсын холимог тулааны холбооны Дэлхийн аваргын тэмцээнийг дэнсэлсэн монголын анхны шүүгч Ж.Лхагвабат болж эх орныхоо холимог тулааны хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээж байна. 

 Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, Олон улсын шүүгч Ж.Лхагвабат нь Холимог тулааны шүүгчээр 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 08 дугаар сард Бахрейн улсад зохион байгуулагдсан Азийн Олимпын Зөвлөл & Азийн холимог тулааны холбооны анхдугаар “Шүүгч, дасгалжуулагчдын хөгжлийн хөтөлбөр” болон 2026 оны 05 дугаар сард Япон улсын Токио хотод явагдсан Олон улсын Холимог тулааны холбооны Шүүгчдийн семинарт хамрагдаж номын дуу сонсон мэргэшил дээшлүүлсэн юм. Олон улсын шүүгч Ж.Лхагвабатад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.

 Абу-Дабигийн Өсвөрийн дэлхийн аваргад Монгол улсыг төлөөлөн нийт 19 тамирчин 3 дасгалжуулагчийн хамт оролцож 2 хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.

МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО
Fairtex Mongolia taken in Abu Dhabi, United Arab Emirates by @mmmafed
1
a month ago
Download
×

Download all media on this page

Photos Videos
back to up