Posted On: April 16th 2026, 01:48 am
Дэлхийд сүүлийн 100 жил тогтсон жишиг яг одоо нүдэн дээр өөрчлөгдөж байгаа нь ид хийж бүтээх насандаа яваа бидний хувьд нэг талаасаа сурсан, хуримтлуулсан, эзэмшсэн зүйлсийн зарим нь үнэ цэнээ алдаж, бүх зүйл таамаглахад бэрх, дарамттай мэт.
Нөгөө талаасаа бол энэ нь 200–300 жилд нэг тохиох хөгжлийг “алгасаж гүйцэх” ховор боломж💡
World Economic Forum энэ өөрчлөлтийг түрж буй хүчин зүйлсийг тодорхойлохдоо геополитикийн хурцадмал байдал, хиймэл оюун ба шинэ технологийн огцом хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн тэгш бус байдлын гүнзгийрэл, мөн түүхэн дээд түвшинд хүрсэн өрийн дарамтыг онцолж байна.
Мөн яг энэ цаг үед дэлхий даяар “баялгийн шилжилт” явагдаж байна. Дэлхийн 2-р дайны дараах үе өнгөрсөн 40-60 жил глобалчлалын эринд хуримтлуулсан өв хөрөнгөө дараагийн үедээ залгамжлуулж байна. Ойрын 20-25 жилд дэлхий даяар $80-100 гаруй их наяд шинэ үед шилжинэ. Энэ бол ердийн нэг шилжилт биш суурь бүтцээрээ өөрчлөгдөж буй “structural reset of global capital ownership”.
Тэгэхээр 4 уулын дундаасаа “zoom out”хийгээд харвал дэлхийн баялгийн хуваарилалт газарзүйн хувьд ч тэр, үе хооронд ч тэр зэрэгцэн шилжиж байгаа энэ цаг үед бидэнд 100жилд нэг тохиох боломж олдож байгааг ашиглаад олон улсад гярхай, соргог өрсөлдөгч бас хамтрагч болох боломж бодитоор хаалга тогшиж байна…