Instagram story viewer> @temyuulen> Posts
5.2K
followers
1910
following
Pragmatic idealist.
A journal of thoughts & reflections.
Building, learning, becoming🌱
POSTS STORIES REELS TAGGED
Conversations across borders can offer a fresh perspective on the work we are doing at home.

At the @milkeninstitute Asia Summit, our discussion on the Eurasian Economic Corridor explored how changing trade routes and investment flows are opening new possibilities across the region.

I was humbled by the opportunity to share Mongolia’s ongoing efforts to strengthen resource management, build sovereign investment capacity and connect our enterprises with global markets. Equally valuable was the chance to listen and learn from the experience around the table.

Thank you to the Milken Institute and our moderator, Victoria Barbary, for bringing us together for such a thoughtful exchange. It was an honour to join Dr.Yaser Faquih, Chief Economist and Deputy Minister for Economic Research and Insights, Saudi Arabia, Zhussup Yeralin, CEO, Kazakhstan Investment Development Fund, Jang Ping Thia, Acting Chief Economist, Asian Infrastructure Investment Bank, and Manraj Sekhon, Chief Investment Officer, Templeton Global Investments, and CEO, Templeton Asset Management Ltd.

Leaving with fresh perspectives, better questions and connections I look forward to building on. #MIGlobal

Дэлхийн тухай илүү ихийг ойлгох тусам Монголын боломжийг ч илүү өргөнөөр хардаг.

Milken Institute Asia Summit-ийн Евразийн эдийн засгийн коридорын хэлэлцүүлэгт оролцохдоо худалдааны корридор, нийлүүлэлтийн сүлжээ, хөрөнгийн урсгал өөрчлөгдөж буй энэ үед Монголын өрсөлдөх чадавхийг бид хэрхэн бэхжүүлж, олон улсын зах зээл, нийлүүлэлтийн сүлжээнд ямар үнэ цэнийг бүтээхээр тэмүүлж байгаа тухай хуваалцлаа.

Саудын Арабын Эдийн засгийн судалгаа хариуцсан дэд сайд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий эдийн засагч, Казакстаны Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал, Темплтон Ассет менежментийн Гүйцэтгэх захирал нартай бүс нутаг, улс орныхоо өвөрмөц өгөгдөл, боломж, сорилт, хамтарч илүү үнэ цэн бүтээх шийдэлтэй хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн араас бүс нутгийн ҮДК-ууд болон ОУБ-уудаас дараа дараагийн хамтрал, санал санаачлагууд олноор ирсэнд талархалтай байна. Гадаад дотоод зах зээл холбох, ноу хау нутагшуулах ажил өрнөсөөр… by @temyuulen
4
2 days ago
Download
Аливаа journey-д хүн бүр өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг. Эхлэх цэгээ тодорхойлохын адил хаана хүрээд, юу үлдээхээ эхнээс нь томъёолох чухал санагддаг.

Миний хувьд Үндэсний баялгийн санг дотоодод ч, олон улсад ч хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн институц болгон бэхжүүлэх хөгжлийн нэгэн чухал үед үүрэг хүлээн авч, ажиллаж байна.

Мэргэжлийн, эрч хүчтэй, legacy буюу цаглашгүй үнэ цэн бүтээе гэсэн нэг зорилготой баг бүрдэж, шинэ соёл, шинэ хандлагыг авчрахын зэрэгцээ систем дотроо багагүй сорилтыг хамтдаа туулжээ. 

Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, засаглал, ил тод байдал, олон улсын хамтын ажиллагааны суурийг зэрэг тавина гэдэг зөвхөн нэг байгууллагын дотоод асуудал биш. Дэлхийн баялгийн сангуудын нийтлэг жишиг болсон Santiago Principles-ийг бодитоор нэвтрүүлэхийн тулд сангаас гадна бодлого тодорхойлогч, зохицуулагч, өмчлөгч болон бусад оролцогч талууд нэг ойлголт, нэг чиглэлд ажиллах шаардлагатай. Тиймээс бид системийн түвшинд нөлөөлөх алхмуудад стратегиа төвлөрүүлж, тактикаа байнга оновчилж байлаа. Эргээд бодоход өдөр бүр нь өөр өөрийн сорилттой, бас өөр өөрийн өнгөтэй өнгөрчээ.

International Forum of Sovereign Wealth Funds (IFSWF)-ын Annual Meeting 2025-д оролцоод сууж байхад бидэнд бусдын туршлагаас суралцаж, Монголдоо нутагшуулах зүйл маш их бий. Гэхдээ Монгол Улс ч дэлхийн урт хугацааны хөрөнгө оруулагчдад санал болгох өөрийн гэсэн үнэ цэн, боломжтой. Монгол улс хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн, тогтвортой үнэ цэн бүтээдэг түнш болж суух ёстой гэж бодож байв.

Гэтэл 2сарын өмнөөс Мэргэжлийн ХОМК, институциональ хөрөнгө оруулагчидтай хамтран төрийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, засаглал ба гүйцэтгэлийг олон улсын жишигт хүргэх, хөрөнгийн зах зээлд нээлттэй болгох, улмаар Монгол руу урт хугацааны хөрөнгө татах бэлтгэл ажлууд эхэлсэн явж байна.

Эхлэх цэг тодорхой байх чухал. Харин хүрэх цэг түүнээс ч тодорхой байх ёстой🇲🇳 by @temyuulen
0
2 months ago
Download
Mongolia’s story deserves a place in global investment conversations. If we don’t tell it, someone else will define it for us…

In just 5 years, Mongolia’s economy has doubled—despite a global pandemic, geopolitical uncertainty, supply chain disruptions, and commodity price volatility.

Growth reached 6.9% in 2025, followed by 7.9% in Q1/2026. Sovereign credit ratings have improved, the outlook for Mongolia’s key export commodities remains encouraging, and the country’s leading companies are becoming increasingly diversified across banking, finance, and services.

The Sovereign Wealth Fund has grown by more than 30% YoY, with its assets legally protected from spending to safeguard long-term national wealth.

The growth momentum is real. The focus now is to institutionalize it.

That is where our work is focused: strengthening the governance and value of Mongolia’s strategic assets, partnering with leading global investment managers, and building the institutional foundations that connect Mongolia’s long-term opportunities with international capital.

This transition—from a resource economy to an institution-led investment story—has been a long-term ambition. There is much more to build, but the direction is clear🏔️ taken in Singapore by @temyuulen
7
3 months ago
Download
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн:

Дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй баялгийн сан байна. Сайн нь ч бий сургамж авах нь ч бий. Эдгээрийг судлаад үзэхээр амжилттай сангуудын нийтлэг 24 зарчим байгаа юм. Хараат бус, ил тод, мэргэжлийн, улс төрөөс ангид зэрэг. Эдгээрийг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх, аль түвшинд хэрэгжүүлж чадсан гэдгээс хамаарч сангаа амжилттай удирдаад явж байгааг нь бид судалсан.

Манай улс өнгөрсөн 20 жилд Баялгийн санг хэрхэн байгуулсан талаарх нөхцөл байдал, эдийн засгийн хэрэгцээ шаардлагаас нь эхлээд судалсан. 

Ингэж явсаар 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахад Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван бүрэлдэхүүн сантайгаар байгуулахаар болсон байдаг. 

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.6-д 2030 оноос эхлэн Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан.

Хуримтлалын сан одоо үеийн иргэдийн хүний хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх буюу Үндэсний баялгийн сангийн тухай хууль, холбогдох журмын дагуу Хуримтлалаа 2030 он хүртэл хуримтлуулаад боловсрол, эрүүл мэнд, орон сууцны урьдчилгаанд ашиглах боломжтой.

Хөгжлийн сан нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан, эдийн засаг, нийгмийн стратегийн ач холбогдолтой, өндөр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зохицуулалттай.
Энэ оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүн Ирээдүйн өв санд 6.6 их наяд ₮, Хуримтлалын санд 1.1 их наяд ₮ төвлөрсөн байна.

#ҮндэснийБаялгийнСан
#ирээдүйн_өв_сан
#хуримтлалын_сан
#хөгжлийн_сан by @temyuulen
1
4 months ago
Download
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал  Б.Тэмүүлэн:

“Баялгийн сангийн засаглал, хөрөнгө удирдлага, ил тод байдал ба олон улсын туршлагыг нутагшуулах нь” 

Энэхүү эмхэтгэлд Үндэсний баялгийн сангийн эрх зүйн орчин, түүхэн сургамж, олон улсын сайн туршлага, засаглал, хөрөнгө удирдлагын зарчим, стратегийн хувилбаруудыг нэгтгэн танилцуулж байна. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүн болох Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангийн зорилго, харилцан уялдаа, эдийн засагт үзүүлэх нөлөөг тайлбарлахыг зорилоо. 

Монгол Улс байгалийн баялгийн үр өгөөжийг өнөө ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд баталж, хэрэгжүүлж эхэлснээр баялгийн удирдлагын “шинэ тогтолцоо”-г бүрдүүлэх түүхэн алхмыг хийсэн юм. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүн Ирээдүйн өв санд 6.6 их наяд ₮, Хуримтлалын санд 1.1 их наяд ₮ төвлөрсөн байна.

Энэ хугацаанд хамтран ажилласан нийт хамт олон, эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, холбогдох байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

#ҮндэснийБаялгийнСан
#судалгааны_эмхэтгэл by @temyuulen
1
4 months ago
Download
Excited to be speaking at @reutersnext Asia, the prestigious live journalism summit hosting 400+ global leaders to address the greatest challenges and opportunities facing business, society, and the world at large. https://bit.ly/3R9hiOu
 
Curated with Reuters’ award-winning newsroom, I will be joining policymakers, business leaders, and forward thinkers to examine the big issues from different perspectives, fuelled by passion, experience, and expertise.
 
In a time of great change, the most powerful question is, what’s NEXT?
#ReutersNEXT #geopolitics #economy #finance #technology climate livejournalism leadershipsummit by @temyuulen
3
5 months ago
Download
"Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн:

"Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК 2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тэр дундаа Баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд стратегийн ордын эзэмшигчидтэй Засгийн газрын хийж буй хэлэлцээрт санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажилласан.

Үндэсний баялгийн сан нь олон улсад данстай, Олон улсын баялгийн сангуудын холбоонд (IFSWF) бүртгэлтэй бөгөөд засаглалын зохистой зарчмаар мэргэжлийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх суурь бодлогын судалгаануудыг хийсэн.

Дэлхийд нийт 100 гаруй баялгийн сан үйл ажиллагаа явуулж байгаагаас 20 орчим Баялгийн сантай удирдлагын болон мэргэжлийн түвшинд цахимаар харилцаа тогтоож, сайн туршлагаас нутагшуулан ажиллаж байна.

Ирээдүйн өв сан өнгөрсөн хугацаанд жил бүр дунджаар 30 орчим хувийн өсөлттэй явж ирсэн. Цаашид энэ хөрөнгийг эдийн засгийн үр өгөөжтэй удирдах чиглэлээр мэргэжлийн шинжээчид зөвлөж байгаа бөгөөд хөрөнгийн удирдлагыг зөв хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна.

2030 оноос иргэд Хуримтлалын сан дахь хөрөнгөө орон сууц, эрүүл мэнд, боловсролын санхүүжилтийн дэмжлэгийг хэрхэн авахыг урьдчилан зохион байгуулахаар ажиллаж байна.
Хөгжлийн сандаа хэрхэн эх үүсвэр татах, олон улсын зах зээлд суурилсан, гадаадын хөрөнгө оруулалт татах шинэ санхүүгийн хэрэгслүүдийг боловсронгуй болгох урьдач судалгааг хийсэн.

Цаашид “Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК "Эрдэнэс Монгол" нэгдэлтэй нэгдэж, "Чингис хаан Үндэсний баялгийн сан корпорац" болон илүү далайцтай гадаадын хөрөнгө оруулалтыг Монголын стратегийн ач холбогдолтой, төсөл хөтөлбөрүүдэд оруулж ирэх, шинэ хөрөнгийн урсгалыг бий болгох, Үндэсний баялгийн сангаа зүй зохистой, ил тод засаглалтай, иргэдэд нээлттэй удирдан арвижуулж, үнэ цэнийг өсгөх, иргэдэд бодит үнэ цэнийг хүртээх чиглэлээр хамтарч ажиллах болно.

#чингис_хаан_үндэсний_баялгийн_сан
#ҮндэснийБаялгийнСан
#хуримтлалын_сан
#ирээдүйн_өв_сан
#хөгжлийн_сан
#илтод_нээлттэй See less by @temyuulen
0
5 months ago
Download
“Эдийн засгийн дипломат ажиллагаа” чиглэлийн оюутан, судлаач, багш нартайгаа Баялгийн сангийн талаар хийсэн судалгаа, хэрэгжүүлж буй ажлаа хуваалцаж, сууж суралцаж байсан танхимдаа зочин илтгэгч хийх завшаан тохиолоо.

Бид Үндэсний баялгийн санг амжилттай, тогтвортой удирдахад анхаарах ёстой хүчин зүйлс, олон улсын сайн засаглалын зарчим, ил тод байдал, иргэдийн хяналт, оролцооны ач холбогдлын талаар нээлттэй ярилцав. Мөн баялгийн сан нь эдийн засгийн дипломат ажиллагаа, хөрөнгө оруулалтын гадаад дотоод урсгалыг дэмжихэд хэрхэн стратегийн хэрэгсэл болж чаддаг олон улсын жишээ, кейсүүдийг хөндлөө.
Хамгийн чухал нь залуу судлаачид, оюутнуудыг баялгийн сангийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж, эрдэм шинжилгээний бүтээл туурвихыг уриалсан. Учир нь баялгийн сангийн тогтолцоо олон нийтийн ойлголт, оролцоо, хяналт дээр л бэхжиж хөгждөг юм билээ.
Өнгөрсөн нэг жил мэдээллийг нээлттэй, ойлгомжтой болгож, ажилласан. Залуус маань ашиглаад оюуны бүтээл туурвиарай🌱 taken in Монгол Улсын Их Сургууль by @temyuulen
0
5 months ago
Download
At the @milkeninstitute Global Capital Markets Advisory Roundtable, investment promotion is a conversation built on trust, clarity, and long-term alignment.

In a world reshaping its capital flows, what matters most isn’t just access to capital, but access to the right partners. The kind who think beyond cycles, who build across borders, and who see value where others see uncertainty.

Grateful for the room—for the insights, the candor, and the connections that turn ideas into capital, and capital into lasting impact.

#Milken #GlobalCapital #InvestmentPromotion #ConnectingCapital #Stewardship by @temyuulen
0
6 months ago
Download
Баялгийн сан амжилттай хэрэгжих нь зөвхөн санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэр тогтвортой байхаас шалтгаалдаггүй. Үүний цаана хууль эрх зүйн зохицуулалт, тогтвортой бодлого, мэргэжлийн хөрөнгө удирдлага болон олон нийтийн итгэлцэл зэрэг хүчин зүйлс чухал нөлөө үзүүлдэг.

Олон улсын жишгээр баялгийн сангийн хөрөнгө удирдлагыг төрийн агентлаг, төв банк, эсвэл хараат бус удирдах зөвлөлтэй, мэргэжлийн хөрөнгө удирдлагын баг болон ил тод тайлагнал бүхий төрийн өмчит компани хариуцан хэрэгжүүлэх нь түгээмэл байдаг.

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн санг олон улсын баялгийн сангийн нийтлэг жишигт нийцүүлэн хөгжүүлэх, иргэдэд ил тод, хараат бус, тогтвортой хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, үндэсний хэмжээний хуримтлалыг арвижуулахад мэргэжлийн бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

#чингис_хаан_үндэсний_баялгийн_сан
#хуримтлалын_сан
#ҮндэснийБаялгийнСан
#ирээдүйн_өв_сан by @temyuulen
0
6 months ago
Download
Чингис хаан Үндэсний баялгийн сангийн талаарх мэдээллийг https://swf.gov.mn/mn/home сайт болон И-монголиагаар Баялгийн сангийн мөнгө хэрхэн арвижиж байгаа, Хуримтлалын санд хэр их орлого төвлөрснийг харах боломжтой.

Баялгийн сангийн тухай хуулиар Баялгийн сангийн үйл ажиллагаа нь хараат бус, мэргэжлийн, Олон улсын Баялгийн сангуудын нийтлэг мөрддөг засаглалын зарчмуудыг дагаж мөрдөх, иргэд олон нийтэд ил тод байх тухай заасан.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль: 

5.1.1.Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байх;
5.1.2.газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх;
5.1.3.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан байх;
5.1.4.Баялгийн сангийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим, сайн засаглал, үнэт зүйлийг үйл ажиллагаандаа баримтлах;
5.1.5.ил тод, нээлттэй байх; 
5.1.6.үр ашигтай байх; 
5.1.7.бие даасан, хараат бус хөндлөнгийн хяналттай байх.

#чингис_хаан_үндэсний_баялгийн_сан 
#ҮндэснийБаялгийнСан 
#хуримтлалын_сан 
#ирээдүйн_өв_сан 
#хөгжлийн_сан by @temyuulen
0
6 months ago
Download
Дэлхийд сүүлийн 100 жил тогтсон жишиг яг одоо нүдэн дээр өөрчлөгдөж байгаа нь ид хийж бүтээх насандаа яваа бидний хувьд нэг талаасаа сурсан, хуримтлуулсан, эзэмшсэн зүйлсийн зарим нь үнэ цэнээ алдаж, бүх зүйл таамаглахад бэрх, дарамттай мэт.

Нөгөө талаасаа бол энэ нь 200–300 жилд нэг тохиох хөгжлийг “алгасаж гүйцэх” ховор боломж💡

World Economic Forum энэ өөрчлөлтийг түрж буй хүчин зүйлсийг тодорхойлохдоо геополитикийн хурцадмал байдал, хиймэл оюун ба шинэ технологийн огцом хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн тэгш бус байдлын гүнзгийрэл, мөн түүхэн дээд түвшинд хүрсэн өрийн дарамтыг онцолж байна.

Мөн яг энэ цаг үед дэлхий даяар “баялгийн шилжилт” явагдаж байна. Дэлхийн 2-р дайны дараах үе өнгөрсөн 40-60 жил глобалчлалын эринд хуримтлуулсан өв хөрөнгөө дараагийн үедээ залгамжлуулж байна. Ойрын 20-25 жилд дэлхий даяар $80-100 гаруй их наяд шинэ үед шилжинэ. Энэ бол ердийн нэг шилжилт биш суурь бүтцээрээ өөрчлөгдөж буй “structural reset of global capital ownership”.

Тэгэхээр 4 уулын дундаасаа “zoom out”хийгээд харвал дэлхийн баялгийн хуваарилалт газарзүйн хувьд ч тэр, үе хооронд ч тэр зэрэгцэн шилжиж байгаа энэ цаг үед бидэнд 100жилд нэг тохиох боломж олдож байгааг ашиглаад олон улсад гярхай, соргог өрсөлдөгч бас хамтрагч болох боломж бодитоор хаалга тогшиж байна… by @temyuulen
2
6 months ago
Download

Download All

Save the photos and videos currently loaded on this page.

0Photos
0Videos
Ready to download 0 / 0

Keep this tab open until your download is ready.

back to up