Instagram story viewer> @tomoobold> Posts
POSTS STORIES REELS TAGGED
Download All
Энэ цаг агаарын хүнд үед хөдөө хотоороо муудалцаад юүхэв дээ Монголчууд минь, бид чинь ямар хүмүүс болоод байна даа. Нэгдэцгээе Уухай by @tomoobold
0
3 years ago
Download
 by @tomoobold
0
2 years ago
Download
Өнөөдөр таны хажууд байгаа хэн бэ? Түүнийг хайрла. Учир нь өмнө нь хэн чамтай байсан, хэн байх нь чухал биш. Бидний хамгийн чухал мөч бол яг одоо, энэ мөч. Өнгөрсөн хэзээ ч эргэж ирэхгүй, ирээдүй тодорхойгүй. Харин одоо хамт байгаа хүмүүсээ хайрлаж, тэдэнд цаг гаргаж, талархах нь жинхэнэ аз жаргал юм. by @tomoobold
0
2 years ago
Download
Гайхалтай уран бүтээл болжээ. Аавынхаа гэгээн дурсгалыг мөнхөлсөн Adarsuren Amartaivan найзаараа бахархаж байна. Алдарт дуучин Адарсүрэнгийн баргил хоолой, сайхан дуунууд ард түмний сэтгэлд хоногшин үлджээ. taken in Zaisan Hill Complex by @tomoobold
0
4 days ago
Download
Монголчууд бид улс орон хурдан өөрчлөгдөж, шударга нийгэм бий болоосой гэж хүсдэг. Сайн улс төрчид гарч ирээд л бүх зүйл нэг өдөрт өөрчлөгдөх мэтээр заримдаа боддог.
Гэвч нийгэм гэдэг огцом солигддог тэмдэг биш. Нийгэм бол хүмүүсийн хандлага, дадал, боловсрол, соёлын нийлбэр. Тиймээс улс төрчид солигдлоо гээд нийгэм тэр дороо өөрчлөгдөхгүй. Улсыг бүрдүүлж байгаа ард олны хандлага өөрчлөгдөхөд бас цаг хугацаа хэрэгтэй.  Харин тэр өөрчлөлтийг өнөөдрөөс эхлүүлэх боломж бидэнд бий.
Эрдэм мэдлэгтэй, туршлагатай хүмүүсийнхээ үгийг сонсъё.
Өөр үзэл бодолтой нэгнээ доромжлохын оронд ярилцаж суръя.
Архи, тамхи болон эрүүл мэнд, амьдралд сөргөөр нөлөөлдөг муу зуршлаасаа татгалзъя.
Хүүхдүүддээ зөв үлгэр дуурайл үзүүлье.
Ажлаа чанартай хийе.
Сонгуульдаа хариуцлагатай хандъя.
Амлалтаас илүү үйлдлийг нь харъя. Хуулиа сахъя, сахиулъя.
Нийтийн өмчийг хамгаалъя.
Хөдөлмөрийг хүндэлж, мэдлэг боловсролыг эрхэмлэе.
Сүүлийн үед бидний нийгмийн уур амьсгал хэт ширүүн, бухимдалтай, бие биедээ үл итгэсэн, бүр нэгнээ үзэн ядах хэмжээнд хүрсэн мэт санагдах үе олон болжээ. Гэхдээ хүнлэг, энэрэнгүй байхаа алдах ёсгүй. Бидний санал зөрж болно. Бид бурууг нь хэлж болно. Гэхдээ өшөө хорсол тээх шаардлагагүй.
Бид өөрчлөлтийг хүсэж болно.
Гэхдээ өөрсдөө тэр өөрчлөлтийн нэг хэсэг байх хэрэгтэй.
Өөрөөсөө нэг асуулт асуугаад үзье.
“Би өөрөө энэ нийгмийг сайжруулахын тулд өнөөдөр юу хийж байна вэ?”
Хэн нэгнийг өөрчлөгдөхийг хүлээхээс өмнө өөрсдөө өөрчлөгдье.
Улсыг зөвхөн төр засаг биш, иргэн бүрийн өдөр тутмын сонголт бүтээдэг.
Хамгийн хурдан сэргэлт гэдэг хүний хандлага өөрчлөгдөхөөс эхэлнэ.
Хүн чанараа сэргээхээс эхэлнэ.
Өөрөөсөө эхэлнэ! by @tomoobold
0
9 days ago
Download
FM ын 3 гэнээ. Бидний залуу нас дуу хөгжмийн ертөнцөд хамт байлаа. Ээнээ TDK 2 оо уулзалдая гэж байна лээ by @tomoobold
0
22 days ago
Download
Хэрвээ чамд дургүй хүн байдаг бол тэр чиний асуудал биш, тэр хүний асуудал. 
Бүү тоо
Хэрвээ чамайг доромжилсон хүн байдаг бол
чиний доторх биш, тэр хүний доторх ил гарч байгаа хэрэг.
Инээмсэглээд өнгөрөөгөөрэй.
Хэрвээ чамд атаархдаг хүн байдаг бол чи биш, тэр хүн өөрөө зовж амьдарч байна.
Тиймээс хариу үйлдэл хэрэггүй.
Хэрвээ чамайг муугаар ярьдаг бол чи урагшилж байна гэсэн үг.
Харин тэр хүн байрандаа үлджээ.
Хэрэв чамайг хуурч худал ярьж хохироосон хүн байдаг бол чи түүнийг хурдхан орхи, муу хүнээ эртхэн таньж авч холын замд садаа тээгээ хаялаа гэсэн үг.
Хэрвээ чамд мөрөөдөл байгаа бол чимээгүйхэн урагшил. Сайхан сэтгэлтэй, чамд элэгтэй хүмүүс
өөрсдөө чамайг хүрээлээд ирнэ.
Хэрвээ чи хийдэгтээ эзэн, амалсандаа хүрдэг зөвд сэтгэлтэй л бол амьдрал ямагт чамайг шагнасаар байдаг. Хийсэн бүтээсэн бүхэн чинь чиний өмнөөс ярьсаар байдаг.
Эцэст нь… амьдралд тохиох эдгээр бүх хүнд, таарсан бүхэндээ талархаарай. by @tomoobold
0
a month ago
Download
Хэрмэн цав Динзаворын өлгий нутаг. Миний эх орон гайхамшиг билээ by @tomoobold
0
a month ago
Download
TV гээ ухрааж үзээрэй. Гайхөлтай тоглолт байлаа. зурагчин Myagmar Byambaa by @tomoobold
1
2 months ago
Download
 by @tomoobold
0
2 months ago
Download
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 70 жилийн ойд зориулсан үдшийн цэнгүүнд 7/26 нд Дэлхий хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо тавина. by @tomoobold
0
3 months ago
Download
@skulls 10 anniversary Red Falcons Uukhai by @tomoobold
0
4 months ago
Download
×

Download all media on this page

Photos Videos
back to up